­

Saturday, April 22, 2017

Мэдээллийн систем


Мэдээллийн систем бол биднийг хүрээлэн буй системүүдийн нэг төрөл юм. Түүний бусад системүүдээс ялгарах гол онцлог бол зөвхөн өгөгдөл мэдээлэлтэй ажилладаг явдал юм. 

Иймээс мэдээллийн системийг ерөнхий байдлаар тодорхой байгууллага, бизнесийн системийн үйл ажиллагааг дэмжих, түунийг боловсронгуй болгох, шийдвэр гаргалтыг үр ашиггай бөгөөд оновчтой болгох нөөцийг үр ашиггай бөгөөд зөв хуваарилах үүднээс тавигдсан зорилгод хүрэхийн тулд хүрээлэн буй орчноосоо тодорхой өгөгдөл, мэдээллийг хүлээн авч боловсруулаад тодорхой үр дүнг (мэдээлэл) өгдөг, өөрийн төлөв байдлаа илэрхийлдэг, тодорхой бүтэц үүрэгтэй, орчинтойгоо харилцан үйлчлэлцэлд оршдог систем хэмэзн тодорхойлж болно. Мэдээллийн систем нь хүн, технологи болон өгөгдөл мэдээлл ийг цуглуулах, дамжуулах, хадгалах, сэргээх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэх, гаргах үйл ажиллагаа буюу процессуудын нэгдэл юм. Үүнээс үзэхэд мэдээлийн системSubscript text нь зөвхөн мэдээллийг боловсруулах технологи биш, түүнийг хариуцан ажиллуулах, хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, улмаар удирдан зохион байгуулах хүмүүсийг, системийн бий болгосон өгөгдөл болон мэдээлэл, цаашилбал мэдлэгийг ашиглахад чиглэсэн бизнесийн үйл ажиллагаа, дүрэм журмуудыг агуулна. Мэдээллийн систем нь орчноосоо тусгаарлагдсан, бизнесийн үйл ажиллагаа болон бусад системүүдтэй харилцан хамааралгүй бие даасан байдлаар ажилладаггүй. Байгууллага, бизнесийн уйл ажиллагаанд мэдээллийн системийг төрөл бүрийн зорилгоор хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд тохируулан ашигладаг. Жишээлбэл, худалдааны байгууллага нь өөрийн зорилтот үйлчлүүлэгчээ тодорхойлох зорилгоор борлуулалтын мэдээг бүртгэхээс өгсүүлээд бизнесийн үйл ажиллагааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаанд өргөнөөр ашигладаг. Мэдээллийн систем нь байгууллага, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, автоматжуулах, удирдлагыг шийдвэр гаргалтанд шаардлагатай мэдээллээр цаг тухайд хангах, мэдээлэл боловсруулалтыг боловсронгуй болгох нэгэн төрлийн хэрэгсэл юм. Мэдээллийн систем гэдэг нь мэдээллийг боловсруулж хөгжүүлдэг компьютер болон хүмүүсийн оролцооноос бүрдсэн систем юм. Энэ нэр томьёог заримдаа компьютерийн систем, компьютержсэн мэдээллийн санг ажиллуулдаг программ хангамж гэх хязгаарлагдмал хоёрхон зүйл дээр ашигладаг. Мэдээллийн систем гэдэг ухагдахууныг ихэвчлэн эрдэм шинжилгээний судалгаанд ашигладаг ба мэдээллийг цуглуулах, бий болгох, түгээх, ашиглах гэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын харилцаа холбоо, хүмүүс, техник хангамж, программ хангамж бүхий цогц систем гэж ойлгож болно. Ямар ч мэдээллийн систем нь үйл ажиллагааны болон удирдлагын шийдвэр гаргалтанд туслах зорилготой байдаг. Өргөн утгаараа, энэ нэр томьёо нь байгууллагын хэрэглэгчдийн мэдээллийн харилцаа холбооны технологи гэсэн ойлголтонд хамаарагдах бa хүмүүс ихэвчлэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү технологийг ашигладаг байна. Зарим судлаачид мэдээллийн систем, компьютерийн систем, бизнесийн үйл ажиллагааны ялгааг маш дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Үүнд: мэдээллийн систем нь МХХТ(Мэдээллийн Харилцаа Холбооны Технологи)-ийн бүрэлдэхүүн хэсэг боловч яг ч МХХТ-той нягт холбоотой биш байдаг байна. Харин МС(Мэдээллийн Систем) нь мэдээллийн технологитой ямар хамааралтайд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Харин мэдээллийн систем нь бизнесийн үйл ажиллагааг хянахад тусалдаг. Олон төрлийн давуу талыг бий болгодог мэдээллийн системийн бас нэгэн төрөл бол ажлын систем юм. Ажлын систем гэдэг нь хэрэглэгчдэд тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх, хүргэх зорилгоор эх үүсвэрийг ашиглан үйлдвэрлэл болон үйл ажиллагаандаа бэлддэг хүмүүс, машины цогц систем юм. МС нь боловсруулах (дамжуулах, хадгалах, сэргээх, ашиглах, харуулах) мэдээлэлд зориулан үйл ажиллагаа явуулдаг ажлын систем юм. Ийм учраас мэдээллийн систем гэдэг нь нөгөө талаас үйл ажиллагааны систем болон мэдээллийн тогтолцоо хоёрын хоорондын хамаарал юм. Мэдээллийн систем нь мэдээлэл харилцаа холбооны системийн нэг төрөд ба нийгмийн санах ойн нэг хэлбэр үйл ажиллагаа юм. Мэдээллийн систем нь хүний шийдвэр гаргалтанд болон үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг хагас албан ёсны хэл гэж тодорхойлж болно.

Түүх

Хуучны олон системүүд нь өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хангах, бүх үйл явцын нийгмийн үр нөлөө болон үр ашгийг нэмэгдүүлэх, угсаатан зүйн арга барилыг дэмжих зэргээр тасралтгүй шинэчлэгдсээр хөгжсөөр өнөөдрийг хүржээ. Ерөнхийдөө мэдээллийн системүүд нь байгууллага ялангуяа аж ахуй нэгж доторх орчин үеийн нийгмийн үр ашгийг хуваалцах, мэдээллийг боловсруулах мэдээллийн системд анхаарлаа хандуулдаг.

Тойм

Silver Et Al (1995). Программ хангамж, техник хангамж, өгөгдөл, хүмүүс, журмыг багтаасан мэдээллийн системийн талаар тодорхойлолт. Zheng нь байгаль орчин, хил хязгаар, зориулалт, харилцан үйлчлэл зэрэг зайлшгүй шаардлагатай мэдээллийн системийн элементүүдийн үйл ажиллагаандаа нэмэн мэдээллийн системийн өөр нэгэн системийг бий болгожээ. “ Мэдээллийн системийн мэргэжилтнүүд нь бизнес дэх болон бусад аж ахуй нэгжийн мэдээллийн хэрэгцээг хангахын тулд мэдээллийн технологийн шийдэл болон бизнесийн үйл ажиллагааг нэгтгэх тал дээр анхаарч ажилладаг” гэж АСМ тодорхойлсон байна. Мэдээллийн системийн олон төрөл байдаг. Жишээ нь: ажил гүйлгээг боловсруулах мэдээллийн систем, шийдвэр гаргалтанд туслах систем, мэдлэгийн удирдлагын систем, өгөгдлийн сангийн удирдлагын систем, оффисын мэдээллийн систем гэх мэт. Мэдээллийн систем нь чухамдаа хүн хийхэд тохиромжгүй, нарийн төвөгтэй тооцоог хийж, олон зэрэг явагдаж байгаа үйл явцуудыг хянах гэх мэт ажил үүргийг гүйцэтгэхэд нь хүмүүст туслах боломж олгох зорилготой мэдээллийн технологи юм. Мэдээллийн технологууд нь удирдлагуудад нээлттэй хамгийн чухал бөгөөд үнэ цэнэтэй нөөц юм. Олон компаниудын хувьд Гүйцэтгэх захирал, Санхүүгийн албаны дарга, Техникийн албаны дарга, Үйл ажиллагааны захиралууд нь удирдлагыг гартаа авч, үүний сацуу мэдээллийн технологи хариуцсан захирал гэдэг нэг шинэ албан тушаал бий болгосон байна. Техникийн албаны дарга нь мэдээллийн ахлах ажилтнаар ажиллаж болдог. Мэдээллийн аюулгүй байдлын ахлах ажилтан(аюулгүй албаны дарга) мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тал дээр анхаарч ажиллана.

Бүрэлдэхүүн хэсэг

  1. Техник хангамж: Компьютер болон бусад тоног төхөөрөмжүүдийг хамруулж ойлгоно. Мөн оролт гаралтын төхөөрөмжүүд, хадгалах төхөөрөмжүүд, харилцаа холбооны төхөөрөмжүүд гэх мэт дагалдах төхөөрөмжүүд орно.
  2. Программ хангамж: Компьютерд байгаа бүхий программууд орно. Компьютерийн программууд нь өгөгдлөөс хэрэглэгдэхүйц мэдээлэл авч боловсруулах замаар аливаа үйлдлийн хийх дэлгэрэнгүй шаталсан дараалал юм.
  3. Өгөгдөл: Өгөгдөл гэдэг нь хэрэгтэй мэдээллээ авахын тулд боловсруулан ашиглаж байгаа түүхий мэдээ буюу баримт юм. Өгөгдөл нь компьютерт хүрэн боловсруулагдах хүртлээ ерөнхийдөө диск эсвэл соронзон хальс дээр машин уншихад хялбар хэлбэрээр агууллагддаг.
  4. Дүрэм журмууд: Дүрэм журмууд гэдэг нь компьютерийн системийн үйл ажиллагааг зохицуулах бодлого юм. “ Дүрэм журам нь хүнд, программ хангамж нь техник хангамжинд хүрдэг” гэдэг нь компьютерийн системд дүрэм журмын үүргийг ашиглаж байгаа нийтлэг нэг жишээ юм.
  5. Хүмүүс: Энэ нь ашигтай байх юм бол бүх систем хүмүүст хэрэгтэй. Ихэнх тохиолдолд системийн элементүүдийг анзаарахгүй өнгөрснөөсөө болоод мэдээллийн системийн хэрэгжилтэнд гэмтэл, хор хөнөөл үсдэг байж болох юм.

Мэдээллийн системийн төрөл

Байгууллага дахь шатлалын янз бүрийн түвшинд суурилсан мэдээллийн системийн 3 төрөл (пирамид загвар) байдаг. 1980-аад оны сурах бичигт мэдээллийн системийн “сонгодог” төрлүүд болох пирамид хэлбэрийг боловсруулжээ. Пирамидын доод хэсэгт ажил гүйлгээг боловсруулах систем, дээр нь мэдээллийн удирдлагын систем, түүний дээр нь шийдвэр гаргалтанд туслах систем, хамгийн дээд хэсэгт удирдлагын мэдээллийн систем байдаг. “Пирамид” загварыг өөрчилж, шинэчилж ирсээр байгаа хэдий ч анхны пирамид загвар ашигтай хэвээр байгаа юм . Бусад системүүдийг дурьдвал:
  • Өгөгдлийн сангийн удирдлага
  • Компанийн нөөцийн төлөвлөлт
  • Аж ахуй нэгжийн систем
  • Шинжээчдийн систем
  • Хайлтын систем
  • Газарзүйн мэдээллийн систем
  • Дэлхийн мэдээллийн систем
  • Албан тасалгааны автоматжуулалт
Компьютерт суурилсан мэдээллийн систем нь үндсэндээ төлөвлөсөн ажлуудын заримыг эсвэл бүгдийг нь хэрэгжүүлэхэд компьютерийн технологи ашигладаг мэдээллийн систем юм. Компьютерт суурилсан мэдээлийн системийн үндсэн хэсгүүд:
  • Техник хангамж: Мэдээллийг оруулах, боловсруулах, гаргах зэргийг хийдэг компьютер болон компьютерийн дагалдах төхөөрөмжүүд
  • Програм хангамж: Мэдээллийг боловсруулах боломж олгодог программууд
  • Өгөгдлийн сан: Холбогдох мэдээллүүдийг агуулсан байдг файл хүснэгт гэх мэт.
  • Сүлжээ: Олон компьютерт нөөцийг хуваарилах боломжийг олгодог холбоос систем юм.
  • Дүрэм журам
Мэдээллийн систем нь байгууллагад дэмжлэг үзүүлдэг ба байгууллагын мэдээллийн систем, хэрэглээний программууд цуглуулга нь байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамаарагдана. Олон төрлийн мэдээллийн систем нь өөр өөр үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байдаг. Жишээ нь: НББ-ийн мэдээллийн систем, Санхүүгийн мэдээллийн систем, Үйлдвэрлэл, үйл ажиллагааны мэдээллийн систем, Маркетингийн мэдээллийн систем, хүний нөөцийн мэдээллийн систем г.м. Санхүүгийн менежер, Нягтлан бодогчид нь санхүүжилтийн хамгийн сайн эх үүсвэр, ашиглалтыг тодорхойлох, байгууллагын санхүүгийн сайн сайхныг хариуцан ажилладаг бөгөөд бүх санхүүгийн тайлан, баримт бичиг үнэн зөв гэдгийг аудит хийж, харин орлого, бизнесийн үйл ажиллагааг урьдчилан таамаглахад IT системийн ашигладаг. Байгууллагын мэдээллийн системийн бусад төрлүүд бол, FAIS(functional area information system), Хэлцлийг боловсруулах систем, Аж ахуй нэгжийн нөөцийн төлөвлөлт, Албан тасалгааны автоматжуулалтын систем, Удирдлагын мэдээллийн систем, Шийдвэр гаргалтанд туслах систем, Шинжээчдийн систем, Гүйцэтгэх, Хянах самбар, Нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагын систем, электрон худалдааны систем юм. Хянах самбарууд нь байгууллагын бүх менежерүүдийг дэмждэг тусгай хэлбэрийн мэдээллийн систем юм. Энэ нь менежерүүдэд цаг тухайд нь тайлан хэлбэрээр зохион байгуулагдсан мэдээллийг олж авах, хандах боломж олгодог. Шинжээчдийн систем нь тодорхой домайн нэр, чадвар, туршлага, мэдлэгийг ашиглах замаар мэргэжилтнүүдийн ажлыг хуулбарыг оролддог.

Мэдээллийн системийн ажлын зам

Мэдээллийн систем нь ажиллах хэд хэдэн өөр бүсүүд байна:
  • МС стратеги
  • МС менежмент
  • МС хөгжүүлэлт
  • МС давталт
  • МС бүтэц, зохион байгуулалт
Мэдээллийн системийн салбарт амжилтанд хүрэх олон замууд байна. Мэргэшсэн техникийн мэдлэг, хүчтэй харилцаа холбооны ур чадвар бүхий ажилчидтай бол хамгийн сайн ирээдүйтэй байна. Технологийг ашиглан орлогоо нэмэгдүүлэх зорилготой байгаа компануудын хувьд менежментийн ур чадвартай, бизнесиин үйл ажиллагаа, зарчмийг ойлгодог ажилчидтай байх нь маш их боломжыг олгодог. Мэдээллийн технологи нь орчин үеийн бизнесийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой, энэ нь маш олон ажлын байрыг бий болгодог. Мэдээллийн системийн салбар нь байгууллагад мэдээллийн системийг байгуулан зохиох хүн, энэ системийг хэрэглэх хэрэглэгч, эдгээр системийг удирдах үүрэг хүлээсэн хүмүүсийг багтаадаг. Програмист, бизнесийн шинжээч, системийн шинжээч, дизайнер зэрэг уламжлалт мэдээллийн технологийн ажилтнуудын эрэлт хэрэгцээ чухал ач холбогдолтой юм. Өндөр цалинтай, нилээд ажлын байр мэдээллийн технологийн салбарт байдаг. Жагсаалтын эхэнд ерөнхий мэдээллийн ажилтан(CIO) байна. CIO нь МС-н үйл ажиллагаа хариуцсан удирдах албан тушаалтан юм. Ихэнх байгууллагад CIO нь гүйцэтгэх захирал (CEO), санхүүгийн ахлах ажилтан (CFO), болон бусад удирдах ажилтангуудтай хамтран ажилладаг. Тиймдээ ч тэрээр идэвхтэй байгууллагын стратегийн төлөвлөлтийн үйл явцад оролцдог.

Мэдээллийн системийг хөгжүүлэх арга зам:

  • Байгууллага өөрөө хөгжүүлэх
  • Мэргэжлийн байгууллагаар захиалан хийлгүүлэх
  • Бэлэн систем худалдан авах


No comments:

Post a Comment