Мэдээллийн технологи гэж юу вэ?
Мэдээллийн технологи (МТ, IT) гэдэг нь тодорхой мэдээ, мэдээллийгкомпьютер болон холбоо мэдээллийн техникийн тусламжтайгаар боловсруулах тухай ойлголт юм.
Мэдээлэл харилцааны технологи гэж юу вэ?
Мэдээлэл холбооны технологи (МХТ, ICT) нь мэдээлэл холбоо, харилцааны хэрэгслийг ашиглан мэдээллийг олж авах, тараах, боловсруулах, хадгалах, дамжуулах, хэрэглэх зэрэг бүхий л үйл ажиллагааны тухай ойлголт юм.
Мэдээллийн технологийг сургалтын хэрэглэгдэхүүд бэлтгэхэд хэрэглэх нь
- PowerPoint
- Энэ нь Microsoft office-ийн бүрэлдхүүнд багтдаг, бидэнд хамгийн ойр мультимедиа хэрэглэгдэхүүн боловсруулах програм юм.
- Flash
- Flash програм нь Adobe (Macromedia компани Adobe-тай нэгдсэн) компаний бүтээгдэхүүн юм. Баялаг мультимедиа агуулга бүхий хэрэглэгчийн интерфэйс боловсруулах, онлайн сургалт, сурталчилгаа, тоглоом, Вэбэд суурилсан програм боловсруулах боломжтой. Энэ програм нь эдүүгээ интернэтэд болон Вэбэд суурилсан сургалтын агуулгыг хөгжүүлэхэд түлхүү хэргэлэгдэж байгаа. Сүүлийн үед тоглоомын салбарт уг технологийг өргөн ажиглаж байна. Flash технологи дээр боловсруулсан файлыг уншихад Flash Player шаардлагатай байдаг. Flash Player нь платформ буюу үйлдлийг систем хамааралгүй болсон. Macromedia Flash програм нь вектор график дээр үндэслэн хөдөлгөөнт дүрсийг бvтээх өргөн боломжийг агуулсан байдаг. Өөрийн хийсэн хөдөлгөөнт дүрс, animation, movie зэрэгт дуу авиа дагалдуулах, програмын код оруулах боломжтой.
Flash програм нь дараах дидактик боломжийг агуулдаг.
- Мультимедиа, интерактив боломж харьцангуй өндөртэй Presentation боловсруулах
- Ихэнх сурган хүмүүжүүлэх шинжийг агуулсан системд байдаг Мультимедиа, интерактив боломж өндөртэй асуулга буюу тест боловсруулах боломжийг олгодог.
- Цахим сургалтын SCORM стандарттай холбогдох болмжтой.
- AudaCity
- Үнэгүй, нээлттэй эх бүхий програм бөгөөд дуун мэдээллийг бичих болон засварлах боломжийг олгодог. Энэ нь Macintosh OS X, Microsoft Windows, GNU/Linux болон бусад системүүдэд зохицон ажилладаг.
- Програмыг татаж авахыг хүсвэл : http://audacity.sourceforge.net/
- Camtasia
- TeachSmith компанийн бүтээгдэхүүн. Camtasia Studio нь өндөр түвшний сургалтын зориулалттай, дидактик хэрэглэгдэхүүн буюу тухайлбал, видео болон презентацийг боловсруулдаг програм юм. Энэ програмын онцлог нь animation объект оруулж болдог.
- SnagIt
- TeachSmith компанийн бүтээгдэхүүн. Дэлгэц дэх обьектийг хэсэгчлэн болон бүхлээр нь хөдөлгөөнтэйгөөр авч, түүнийгээ засварлах боломжийг олгодог програм юм. Өөртөө дагалдан зургийг засварлах хавсрага програмтай.
No comments:
Post a Comment