Мэдээ, мэдэгдэл, мэдээлэл нь харилцан бие биеэ багтаасан
өөр өөр шинж чанартай ухагдахуун юм. Мэдээ нь тодорхой болон тодорхой бусаар
илрэн гардаг. Мэдээлэл болгон тодорхой утгатай байдаггүй учраас хүн бүхэн өөр
өөрсдийн ойлгосноороо хүлээн авдаг. Мэдээ, мэдээлэл хоёр нь тодорхойлолтгүй
хэрэглэгддэг ухагдахуун юм. Тодорхой утгатай болсон мэдээлийг мэдээ гэнэ.
Өөрөөр хэлбэл мэдээ бүр утгатай байна. Мэдээлэл нь арай хийсвэр утгатай атлаа
тодорхой мэдээгээр дамжин илэрдэг. Ийм учраас нэг ижил мэдээг хүмүүс янз бүрээр
хүлээн авахын зэрэгцээ мөн янз бүрээр тусган авдаг байна. Энэ утгаараа мэдээлэл
нь мэдээний тусгал болж байна. Мэдээний шинж чанараас мэдээллийн ач холбогдол
хамаарч өөр өөр утга агууллагатай мэдээлэл болдог байна. Мэдээг дамжуулагч
болон хүлээн авагч хоёрын хоорондын харилцааны хэмжүүр болсон тусгал шийдвэрлэх
хамааралтай болох нь илэрхий байна. Үүнийг тусгалын дүрэм гэдэг. Тусгал гэдэг
нь мэдээ солилцогчдын нэг ёсны тохиролцооны дүрэм юм. Тусгалын дүрмийг заримдаа
цөөн тооны бүлэг хүмүүс мэдэж байдаг. Нэг мэдээ өөр мэдээний гүйцээлт мэдээлэл
болон тусах явдал бас гардаг.
Мэдээллийн технологи гэдэг нь Америкийн Мэдээллийн Технологийн Холбооны (ITAA) тодорхойлсоноор "Компьютер дээр суурилсан мэдээллийн систем, програм хангамж болон техник хангамжийн дизайн, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт, хангамж болон удирдлагыг судлахыг хэлнэ". Мэдээллийн технологи нь цахим тооцоолуур болон програм хангамжийг хэрэглэн мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, боловсруулах, дамжуулах болон найдвартайгаар хүлээн авах тухайг судалдаг. Мэдээллийн технологи нь одоо дэлхийг хавтгайруулагч хүчин зүйл болоод байгаа бөгөөд дэлхийн хөгжлийг тодорхойлогч тэргүүн эгнээний зүйл болж байна.Мэдээллийн технологи (МТ) нь ихэвчлэн бизнес болон бусад аж ахуйн нэгжийн хүрээнд өгөгдөл дамжуулах, удирдаж, хадгалах, хүлээн авах компьютерийн програм мөн харилцаа холбооны хэрэгсэл юм.Энэ нэр томъёог компьютер, компьютерийн сүлжээ гэдэгтэй адил үг болгон ихээхэн ашигладаг ч мэдээллийн технологи нь бусад мэдээлэл түгээх технологиуд болох телевиз, утас зэргийг хамруулдаг. Хэд хэдэн салбарууд компьютерийн техник хангамж, програм хангамж, цахилгаан хэрэгсэл, хагас дамжуулагч, интернет, харилцаа холбооны тоног төхөөрөмж, цахим худалдаа, компьютерийн үйлчилгээг агуулсан мэдээллийн технологитой холбогдсон байдаг.
No comments:
Post a Comment